images

Элчин сайд Л.Болд Европын Комиссын Ардчилал, Хүн ам зүйн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч х. Дубравка Суйцагийн Тамгын газрын дарга н. Колин Ссиклунатай уулзлаа.

ЭСЯ-ны мэдээ

2023-03-17

223

Элчин сайд Л.Болд Европын Комиссын Ардчилал, Хүн ам зүйн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч х. Дубравка Суйцагийн Тамгын газрын дарга н. Колин Ссиклунатай 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр уулзлаа.

Европын Комиссын Ардчилал, Хүн ам зүйн асуудал хариуцсан газар нь Европын холбооны улсуудын хэмжээнд Ардчилал, шударга ёсыг хангуулахтай холбоотой олон талт үйл ажиллагаа явуулдаг юм. Тус газраас 2022 оны 5 дугаар сард хэвлэгдсэн Европын Холбооны ардчиллын үзүүлэлт буюу “Ирээдүйн Европын бага хурал” түүвэр судалгааны тайлан, тус судалгааны ажлын үр дүнгийн талаар н. Ссиклуна Элчин сайд Л.Болдод танилцууллаа.

Колин Ссиклуна нь энэ оны 3 дугаар сарын 29-ны өдөр болох Ардчиллын дээд хэмжээний уулзалтын талаар Элчин сайд Л.Болдод мэдээлэл өгч, цаашид Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа улам өндөр төвшинд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.