images

Элчин сайд Л.Болд Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Нарийн бичгийн дарга нарын газрын сонгууль хариуцсан ажилтан болон тус шүүхийн Прокурор К.Канын гадаад харилцааны зөвлөх Фабио Росситой уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-03-13

312

Элчин сайд Л.Болд Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Нарийн бичгийн дарга нарын газрын сонгууль хариуцсан ажилтан болон тус шүүхийн Прокурор К.Канын гадаад харилцааны зөвлөх Фабио Росситой 2023 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Гааг хотноо уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн нэрийг дэвшүүлж буйг мэдэгдсэн ноот бичгийг гардуулав.

Түүнчлэн монголын талаас Олон улсын эрүүгийн шүүхэд гэрээт ажилтнаар ажиллуулах нэр дэвшигчдийн мэдээллийг уламжилж, Монгол Улсын шүүх байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.