images

БАР ЖИЛИЙН ОНЦЛОХ 12 ҮЙЛ ЯВДАЛ

ЭСЯ-ны мэдээ

2023-03-01

218

  • Монгол Улс, Европын холбоо хооронд байгуулах Ойн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дэр Лайен нар гарын үсэг зурав. Монгол Улс нь энэхүү гэрээнд гарын үсэг зурж буй Азийн анхны улс болж, Монгол Улс, ЕХ нь нэг сарын хугацаанд төрийн тэргүүний түвшинд хоёр удаа уулзсан түүхэн онцлог үйл явдал болсон. 

 

  • Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Бельгийн Засгийн газраас албан ёсоор хүлээн зөвшөөрч, манай үнэмлэхийг зөвшөөрсөн Европын Холбооны анхны улс болсон.  

 

  • Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн бөгөөд Эдийн засгийн сайд Ф.Фаёгийн Монголд хийсэн айлчлалыг 2022 онд хэрэгжүүлж, айлчлалын үр дүнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нийт 15,0 сая еврогийн буцалтгүй тусламжийг олгосон.   

 

  • Иргэдэд үйлчлэх Төвийг Брюссель хотын төв галт тэрэгний буудлын дэргэд 2022 оны 4 дүгээр сард байгуулснаар иргэдийн цагийг хэмнэх, тухтай орчинд чирэгдэлгүй үйлчлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн.

 

  • Брюссель хотноо Монголын худалдаа, эдийн засаг, бизнес мэдээллийн Төвийг байгуулах тус ЭСЯ-ны санаачилгыг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас дэмжих шийдвэрийг гаргаснаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам боллоо. 

 

  • Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 14 дэх удаагийн уулзалтыг Улаанбаатар хотноо, 15 дахь удаагийн уулзалт, Монгол Улс, ЕХ-ны Бодлогын хоёрдугаар яриа хэлэлцээг Брюссель хотноо тус тус зохион байгуулав. 

 

  • Монгол Улс, ЕХ хоорондын Хамтын ажиллагааны хамтарсан хорооны 21-р хуралдаан, Монгол Улс, Европын Холбооны Хүний эрхийн яриа хэлэлцээ, Монгол Улс, ЕХ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны Ажлын хэсгийн уулзалтыг Улаанбаатар хотноо,  Монгол Улс, ЕХ-ны Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан, цахимаар тус тус амжилттай зохион байгуулав.

 

  • УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр тэргүүтэй төлөөлөгчид, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын Бельгийн Хаант Улс, Европын Парламентад хийсэн айлчлалыг амжилттай зохион байгуулав. 

 

  • Монгол Улс, Нидерландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өндөр түвшний уулзалт, айлчлал зохион байгуулж, Бельгийн “Дипломатик Уорлд” сэтгүүлд Монгол, Нидерландын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар Элчин сайд ярилцлага өгөв. Мөн Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын “Нүүдэлчдийн домог” тоглолтыг амжилттай зохион байгуулав.

 

  • Монгол Улсын Дээд шүүх, Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/-ийн хамтын ажиллагаа өргөжин хөгжсөн жил болов. ОУЭШ болон Олон улсын шүүхийн байгууллагад Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид Нидерландад ажиллав. ОУЭШ-ийн дээд хэмжээний бүсийн чуулганыг энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулахаар тохиров.

 

  • Монгол Улсын Хэвлэл мэдээллийн Зөвлөл, ХБНГУ-ын “Дойче Велле” Академи, Брюссель дэх Фридрих-Эбертийн сантай хамтран Брюссель хотноо “Ардчиллын тулгуур: Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоог тогтвортой байлгах нь” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулав.

 

  • Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн” (International IDEA)-тэй хамтран “Ардчилсан сонгуулийн тогтолцоо” сэдэвт семинарыг зохион байгуулав. Тус семинарт УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар нар оролцож “Монгол Улсын сонгууль”, “Монгол Улсын сонгуулийн тогтолцоо” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв.