images

Элчин сайд Л.Болд Канад Улсаас Умард Атлантын Гэрээний Байгууллага /НАТО/-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Давид Анжеллтэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-02-20

237

Элчин сайд Л.Болд 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Канад Улсаас Умард Атлантын Гэрээний Байгууллага /НАТО/-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Давид Анжеллтэй уулзаж Монгол Улс, НАТО-ийн харилцаа, хамтын ажиллагаа, цаашид хөгжүүлэхтэй холбоотой асуудлууд болон олон улсын аюулгүй байдлын бусад асуудлуудаар санал солилцов. 

НАТО-оос түнш орнуудтайгаа харилцах харилцааг хөгжүүлэх, түүнд дэмжлэг үзүүлэх, холбох үүрэг гүйцэтгэх зорилгоор тухайн оронд суугаа гишүүн орнуудынхаа ЭСЯ-дыг томилон ажиллуулдаг бөгөөд 2023 онд Канад улсын Элчин сайдын яам нь НАТО-оос Монгол Улстай харилцах харилцааг хариуцан ажиллах юм.