images

Элчин сайд Л.Болд “Дэлхийн шинэ геополитикийн нөхцөл байдал дахь Европын холбооны ардчиллын төлөөх гадаад үйл ажиллагаа” сэдэвт семинарт оролцож үг хэлэв.

ЭСЯ-ны мэдээ

2023-02-02

235

Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр зохиогдсон “Дэлхийн шинэ геополитикийн нөхцөл байдал дахь Европын холбооны ардчиллын төлөөх гадаад үйл ажиллагаа” сэдэвт семинарт оролцож үг хэлэв. Тус семинарыг “Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн” (International IDEA)-гээс Европын холбоог энэ жил даргалагч Шведийн Хаант Улсын төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан юм. Монгол Улс “Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын байгууллага”-ын бүрэн эрхт гишүүн бөгөөд өнгөрсөн хугацаанд тус хүрээлэнтэй харилцаа хамтын ажиллагаагаа тогтмол хөгжүүлж иржээ. Тухайлбал Бельгийн Хаант Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас 2022 онд тус хүрээлэнтэй хамтран “Ардчилсан сонгуулийн тогтолцоо” сэдэвт семинарыг Монгол Улсын Их хурлын гишүүдийн төлөөллийг оролцуулан Брюссель хотноо амжилттай зохион байгуулж байв.