images

Элчин Сайд Л.Болд 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Европын Холбооноос зохион байгуулсан ёслолын арга хэмжээнд оролцлоо.

ЭСЯ-ны мэдээ

2023-01-28

231

2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Элчин Сайд Л.Болд Европын Холбооноос зохион байгуулсан ёслолын арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээний үеэр Элчин сайд Л. Болд нь Европын холбоо болон хамтран ажилладаг дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүдтэй уулзаж хамтын ажиллагааг сайжруулахтай холбоотой санал солилцов. Тус арга хэмжээнд 2023 он гарч байгаатай холбогдуулан Европын Комиссын Ерөнхийлөгч х. Урсула фон дер Лайен дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт ажлын өндөр амжилт хүргэж хүндэтгэл үзүүллээ. 2022 онд Европын Комиссын Ерөнхийлөгч х. Урсула фон дер Лайен Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх “Ойн түншлэлийн” гэрээ байгуулсан түүхэн жил байлаа.