images

Элчин сайд Л.Болд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид Нидерландын Хаант Улсын Гааг хотноо ажиллав.

ЭСЯ-ны мэдээ

2023-01-25

276

 

НҮБ-ын Олон улсын шүүх, Олон улсын эрүүгийн шүүхийн дэргэд суугаа  Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Болд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчдийн хамт Нидерландын Хаант Улсын Гааг хотноо ажиллав.

Манай төлөөлөгчид Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагааны 2023 оны нээлт болон “Олон улсын эрүүгийн эрх зүйн систем дэх үндэсний шүүхийн үүрэг” сэдвийн хүрээнд болсон Шүүгч нарын 5 дугаар семинарт хүндэт зочноор оролцов.

 Айлчлалын хүрээнд ОУЭШ-ийн Ерөнхийлөгч, шүүгч П.Хофмански, ОУЭШ-ийн Прокурор Карим Кан, Олон улсын шүүхийн Ерөнхийлөгч Жуан Доногхютэй нартай тус тус албан ёсны уулзалт хийв.  

Эдгээр уулзалтын үеэр 2023 оны 2 дугаар хагаст Улаанбаатар хотноо зохион байгуулах ОУЭШ-ийн бүс нутгийн өндөр түвшний семинарын бэлтгэл ажил, тов, сэдвийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.