images

ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНГИЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2023-01-24

252

Люксембургийн Их Гүн Хенри 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Люксембургийн Их Гүнт Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг шинэ жилийн баярыг тохиолдулан хүлээн авч уулзав.

Энэ үеэр Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүн Хенрид бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээг  уламжлав.