Зөвлөмж
2022-11-16
Иргэн Та Бенилюксын орнуудад зорчиход дараах зүйлсийг анхаарна уу.
Нэг. Террорист халдлага
- - Террорист бүлэглэлүүд 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Бельгийн Хаант Улсын Брюссель хотын Завемтем олон улсын буудал болон Маелбик метроны буудалд террорист халдлага үйлдэж байсан;
- - 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Брюссель хотын галт тэрэгний төв буудалд бөмбөг дэлбэлэхээр завдсан этгээдийг цагдаагийн ажилтан саатуулж, аюулгүй болгосон. Мөн оны 8 дугаар сарын 27-ны өдөр Брюссель хотын төв талбайд хутгаар зэвсэглэсэн этгээд цагдаагийн 2 ажилтныг хөнгөн гэмтээсний дараа цагдаа нар түүнийг аюулгүй болгосон;
- - Нидерландын Хаант Улсын Утрехт хотод 2019 оны 3 дугаар сарын 18-ний өдөр гэмт этгээд галт зэвсэг хэрэглэн халдлага үйлдэж 3 хүний амь нас хохироож, 13 хүн шархдуулсны улмаас Нидерландын Хаант Улсын хэмжээнд аюулын 4 дүгээр зэрэгт шилжээд байна;
- - Бельгийн Хаант Улсын Антверпен хотод 2019 оны 3 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд дараалан гар гранат автомашин доогуур шидэж дэлбэлсэн хэрэг гарлаа. Бельгийн Хаант Улсын террорист аюулын зэрэглэл 2016 онд 4, 2017 онд 3, 2018 оны 1 дүгээр сарын байдлаар 2 дугаар зэрэглэл хүртэл буураад байсан нь эргээд өсөх магадлалтай болов.
Хоёр. Хулгай, дээрмийн гэмт хэрэг
- - Томоохон хотуудад дээрэм, булаалт, халаасны хулгайн гэмт хэрэг нийтлэг гарч байдаг тул зорчигч, аялагчид нийтийн тээвэр (автобус, галт тэрэг, трам)-ээр үйлчлүүлэх явцдаа баримт бичиг, гар утас, хэтэвч, хувийн эд зүйлсээ алдахаас сэргийлэх;
- - Дээрх гэмт хэргүүдийг ихэвчлэн үдэш, оройн цагаар бүлгээр үйлддэг. Танаас автобус, метроны чиглэл асуух, гуйлга гуйх зэргээр анхаарал сарниулдаг тул анхаарал, болгоомжтой байна уу;
- - Зориулалтын зогсоолд байрлуулсан, түр зогсоол үйлдсэн авто тээврийн хэрэгсэлийг хулгайлах гэмт хэрэг нэмэгдсэнтэй холбоотойгоор томоохон эд, хөрөнгийн хохиролын хэмжээ энэ онд өмнөх онуудаас өссөн тухай цагдаагийн байгууллага мэдээллэж байгааг анхаарах;
- - Oрон байр, зочид буудал болон мотелд хулгайн гэмт хэрэг гарах нь нэмэгдэж байгаа тул Та үнэт зүйлсээ биедээ авч явах эсвэл зочид буудал, мотелийн жижүүр, хамгаалалтын албанд албан ёсоор мэдэгдэж, сейфинд хадгалуулах нь зүйтэй;
- - Гадуур гарахдаа багахан хэмжээний бэлэн мөнгө, зээлийн карт болон биеийн байцаалтыг авч явах;
- - Үнэтэй гоёл чимэглэлийн зүйлс, цаг зэргийг орой үдшийн цагаар ил харагдахаар зүүж хэрэглэхгүй байх;
- - Цагдаагийн болон буцаах албанд баригдаж байсан этгээдтэй интернетээр найз болох, тэдний хулгайлсан эд зүйлсийг худалдан авахгүй байх.
Гурав. Замын хөдөлгөөнд оролцохдоо
- - Бельгийн томоохон хотуудын хооронд болон Люксембург, Нидерланд руу авто машинаар явсанаас галт тэргээр зорчих нь илүү найдвартай;
- - Хотын болон хурдны замд автомашины хурд тодорхойлох камер суурилагдсан болохыг анхаарч, автомашин түрээслэн жолоодохдоо хурдны замд 1 цагт 120 км (72 майл), хотын зах орчимд 50 км (30 майл), хотын төвд 30 км (19 майл) цагаас хэтрүүлэхгүй байх;
- - Хуулийн дагуу жолооч нарын цусан дахь алкаголийн хэмжээг 0.5 граммаас хэтрэхгүй байхаар тогтоосон тул архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэх;
- - Бенилюксын орнуудад авто машин түрээслэхдээ ачаагүй, жижиг оврын тэрэг түрээслэх нь зохимжтой бөгөөд Монгол Улсын жолооны үнэмлэх үйлчлэхгүй болохыг анхаарч, олон улсын жолооны үнэмлэх авч ирэх;
- - Бенилюксын орнуудад авто машинаар зорчих бол интернетээр захиалах нь илүү хямд болно. Түрээсийн үнэ авто машины төрлөөс хамаарч өөр байх бөгөөд ихэвчлэн өдрийн 10 еврогоос эхэлдэг. Англи хэл дээр eurolines.eu /eurocar.be вебсайтнаас мэдээлэл авах;
- - Та авто замын хөдөлгөөний ачааллын талаарх мэдээлэл авахаар бол автомашины радиог тааруулах, яаралтай тусламж авах шаардлага гарвал цагдаагийн 101, түргэн тусламжийн 112 тоот утсаар дуудлага өгөх буюу англи хэл дээр touring.be/ Mobilis.be вебсайтнаас эсвэл +32 2 286 3040 суурин утсаар холбогдох.
Дөрөв. Анхаарах зүйлс
- - Үл таних хүмүүстэй олон нийтийн интернет сүлжээгээр танилцах, харилцахдаа анхааралтай хандах, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харьцахгүй байх;
- - Бельгийн Хаант Улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг урт хугацаагаар хорих ял шийтгэдэг болохыг анхаарах;
- - Люксембургийн Их Гүнт Улс болон Нидерландын Хаант Улсад хар тамхи, мансууруулах бодисыг хуулиар зөвшөөрөгдсөн доод хэмжээнд худалдаалах, хэрэглэхийг зөвшөөрдөг хэдий ч эдгээр бодисын цусан дах агууламж 1-2 сарын хугацаанд хүний биеэс гардаг тул Монгол Улсын болон дамжин өнгөрөх орны хууль тогтоомжийг хүндлэж, хэрэглэхгүй байх;
- - Зорчиж буй улс оронд зохиогдож буй эв нэгдлийн эсвэл эсэргүйцлийн жагсаал цуглаан нь хормын төдийд хурц, ширүүн хэлбэрт шилжих эрсдэлтэй тул Та дээрх үйл ажиллагаанд оролцохгүй, болж буй үйл явдлаас хол байхыг анхаарах;
- - Хүн ам олноор цугларсан нийтийн тээврийн зогсоол, худалдаа, үйлчилгээний газар, орон нутгийн засаг захиргаа, зочид буудал, клуб, ресторан, мөргөлийн төв, цэцэрлэгт хүрээлэн, сургууль, соёл, спортын төвүүдэд болон нисэх онгоцны буудал зэрэг газруудад террорист халдлага гарах эрсдэл байгааг байнга санаж, сонор сэрэмжтэй аялах;
- - Бельги, Нидерланд, Люксембург улсуудад зорчих хугацаагаа нягтлан шалгах, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлэх, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандах, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах;
- - Аялах эсвэл урт хугацаагаар оршин суух явцдаа цагдаагийн байгууллагад баривчлагдах, саатуулагдах тохиолдолд иргэн Та өөрөө ЭСЯ-д мэдэгдэж, уулзах хүсэлтээ илэрхийлэх үүрэгтэй. Суугаа орны “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн дагуу тухайн байгууллагаас ЭСЯ-д заавал мэдэгдэх үүрэг хүлээдэггүй болохыг анхаарах;
- - Нисэх онгоцны буудал дээр танихгүй хүнээс ачаа, тээш авахгүй байх;
- - 10.000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал оруулна. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг болохыг анхаарах;
- - Иргэний гадаад паспорт, бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, ЭСЯ-д хандаж шинээр захиалах буюу буцах үнэмлэх мэдүүлнэ