Copyright © 2021, Embassy of Mongolia in Brussels |
Буцах үнэмлэх авах
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 326 дугаар тогтоолын 10.2. зүйлийн дагуу дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ: 10.2.1. Буцах үнэмлэх мэдүүлэх хуудас – Маягт татаж авах; 10.2.2. иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл иргэний бүртгэлийн лавлагаа; 10.2.3. цээж зураг 2 хувь (3.5х4.5 см-ийн хэмжээтэй, цагаан дэвсгэртэй); 10.2.4. төлбөр төлсөн баримт – ( 30 евро) 10.2.5. үндэсний гадаад паспортыг үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тухай тодорхойлолт; 10.2.6. шаардлагатай тохиолдолд тухайн иргэний Монгол Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа; 10.2.7. Энэ журмын 9.1.2-9.1.4-т /9.1.2. үндэсний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусгавар болсон; 9.1.3. хүчин төгөлдөр буцах үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн; 9.1.4. гадаадад төрсөн иргэн эх орондоо буцахад үндэсний гадаад паспорт мэдүүлж авах боломжгүй;/ заасан этгээд мэдүүлэх тохиолдолд тухайн иргэний харьяаллын талаарх Монгол Улсын иргэний бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт. Дипломат төлөөлөгчийн газар буцах үнэмлэх авах хүсэлтийг ажлын 7 өдрийн дотор шийдвэрлэнэ. Дээрх материалуудыг бүрдүүлж ЭСЯ-ны Консулын хэлтэст өөрийн биеэр авч ирнэ. |