Итгэмжлэл олгох

Бельгийн Хаант Улсад байгаа Иргэн та өөрийн эрх, хийхийг хүсэн үйлдэл, өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээлгэх гэх мэт үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу таныг төлөөлөх итгэмжлэгдэгчийн эрх хууль тогтоомжийн дагуу (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэл гэрчлүүлэхдээ тодорхой эрх, үүргийг шилжүүлсэн итгэмжлэлийг шаардлага хангахуйц байдлаар бичиж, дараах материалыг бүрдүүлсэн байна.

Бүрдүүлэх материал:

  1. Монгол Улсын гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэх (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
  2. 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримт
  3. Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  4. Үйлчилгээний хураамж төлсөн баримт (Үйлчилгээний төлбөр цэснээс харна уу)

Дээрх материалыг бүрдүүлж, өөрийн биеэр авчрах.

Нэмэлт шаардлага, тайлбар:

  • Итгэмжлэлийг зөвхөн крилл үсгээр бичнэ.
  • Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 3 сараас 3 хүртэлх жил байж болно.
  • Итгэмжлэлд хүлээн авагчийн регистрийн дугаарыг бичсэн байна.
  • Итгэмжлэгч өөрийн холбоо барих утасны дугаарыг бичсэн байна.
  • Таны итгэмжлэл ажлын 2 өдрийн дотор Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргэгдэнэ.
  • Итгэмжлэгдэгч Гадаад харилцааны яамны Консулын газарт иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж гарын үсэг зурж итгэмжлэлээ авна. 

Дараахь холбоосоор орж, загвар маягтын дагуу итгэмжлэлээ бичнэ үү: 

1

Итгэмжлэл /Ерөнхий/

2

Орон сууц /1 өмчлөгч/, Орон сууц /2 өмчлөгч/

3

Хашаа, байшин

4

Үл хөдлөх хөрөнгө /1 өмчлөгч/, Үл хөдлөх хөрөнгө /2 өмчлөгч/

5

Шүүхэд төлөөлөх

6

Тэтгэвэр авах

7

Хадгаламж захиран зарцуулах

8

Хүүхдийн мөнгө авах /1 хүүхэд/, Хүүхдийн мөнгө авах  /1-ээс дээш хүүхэд/

9

Газар авах /1 хүн/, Газар авах /2 хүн/

10

Иргэний үнэмлэх авах

11

Хүүхэд харгалзан авчрах

12

Гэр бүл цуцлах