Гэрлэлтийн бүртгэл

ЭСЯ нь Бельгийн Хаант Улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно. Гэрлэх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлж, ЭСЯ-д  өөрсдийн биеэр ирж бүртгүүлнэ:

1. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг / Мэдүүлэгийг татах /

2. ЭСЯ-д хандаж гаргасан өргөдлийн маягт (Гэрлэхийг хүсэгчийн аль нэг нь гадаад улсын иргэн бол өргөдлийн маягтын загварын дагуу өөрийн улсын хэл дээр өргөдлөө бичиж, орчуулгыг хавсаргана) / Хамтарсан өргөдөл /

3. Иргэний цахим үнэмлэх

4. Өмнө нь гэрлэж байгаагүй тухай лавлагаа, гэрлэлтээ  цуцлуулсан бол нотлох лавлагаа (Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох эрх бүхий байгууллагаас энэ талаарх лавлагааг /орчуулгыг хамт/ авсан байх шаардлагатай.)

5. Эмнэлгийн байгууллагын дараах 3 төрлийн тодорхойлолт, шинжилгээний хариу (Гадаад улсад шилжилгээ хийлгэсэн бол орчуулгын хамт)

- Сэтгэц
- Сүрьеэ
- ДОХ (HIV)

6. Үйлчилгээний төлбөр шилжүүлсэн баримт (Үйлчилгээний төлбөр цэснээс харна уу)

Элчин сайдын яам гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосныг бүртгэх ИУБ-15 маягтыг дээрх бүрдүүлж өгсөн баримт бичгийн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай. Энэ үйл явц 45-90 хоног үргэлжлэнэ.