Copyright © 2021, Embassy of Mongolia in Brussels |
Төрсний бүртгэл
Бүрдүүлэх материал: Төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад дараах бичиг баримтыг эх хувиар авч ирнэ. 1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг 2. Эцэг, эхээс ЭСЯ-нд хандаж гаргах өргөдөл (Заавартай сайтар танилцаж үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх, өргөдөлд эцэг, эх хоёр хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн Бельгийн Хаант Улсад амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна)
3. Эцэг эхийн иргэний үнэмлэх, түүний хуулбар 4. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ, түүний хуулбар (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээ, түүний албан ёсны орчуулга, хуулбарын хамт) 5. Хүүхэд Бельгийн Хаант Улсад төрснийг гэрчилсэн бичиг баримт, түүний хуулбар (Birth certificate/ Geburtsurkunde) Жич: - 30 хоногийн дотор хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлээгүй бол ‘’Төрсний бүртгэлгүй тухай лавлагаа’’-г УБЕГ-аас авах хэрэгтэй. Уг лавлагаа авахын тулд эрүүл бойжиж байгаа гэсэн тодорхойлолт (баталгаат орчуулгын хамт), эцэг, эхийн бичиг баримтын хуулбарыг УБЕГ-т илгээж авна. - Холимог гэр бүлээс төрсөн хүүхдэд тухайн улсын иргэншил аваагүй тухай тодорхойлолт (баталгаат орчуулгын хамт) шаардлагатай. Тайлбар:
|