Шуудангаар бичиг баримт илгээх заавар

Хэрэв Та өөрийн биеэр ЭСЯ дээр ирж консулын үйлчилгээ авах боломжгүй тохиолдолд бичиг баримтаа ЭСЯ-ны хаягаар шуудангаар илгээнэ.

Шуудан илгээх хаяг:
Embassy of Mongolia (Consular section)
Avenue Besme 18, 1190, Brussels, Belgium

Анхаарах зүйлс:

1. Шуудангаар бичиг баримт илгээхээс өмнө бүрдүүлэх материалд заагдсан бичиг баримтыг зохих ёсоор бүрэн бүрдүүлсэн эсэхийг шалгах.

2. Үйлчилгээний хураамжийг ЭСЯ-ны дансанд шилжүүлсэнийг нотлох банкны тасалбарыг хийсэн эсэхийг шалгах. Бэлэн мөнгө хийж болохгүй.

ЭСЯ-ны дансны дугаар:
ING Bank
Bank Account (IBAN): BE55 3101 0394 1044
IBAN paper:  BE55 3101 0394 1044
IBAN electronic: BE55310103941044
BIC CODE: BBRUBEBB
Address: Embassy of Mongolia, Avenue Besme 18, 1190 Forest

3. Бичиг баримт илгээхдээ USPS, FedEx, UPS зэрэг шуудан хаана явааг хянах үйлчилгээтэй (Tracking service)  компаниудыг сонгохыг зөвлөж байна.

4. Хэрэв виз, паспорт, баримт бичгийн баталгаажуулалт зэрэг бичиг баримт буцааж авахаар бол буцах төлбөр төлсөн буцах дугтуйг дотор нь хийж явуулах, тухайн шуудангийн Certified Mail үйлчилгээг хэрэглэх. Эдгээр бичиг баримт нь үнэт цаас тул буцаан авах дугтуй нь хатуу, усанд норохооргүй байвал зохимжтой.

5. Буцах дугтуйн дээрээ хүлээн авах хаяг, гар утасны дугаараа бичих шаардлагатай.

6. Хэрэв Та тухайн хаягнаасаа нүүх бол ЭСЯ-тай утсаар болон и-мэйлээр холбогдож мэдэгдэх.

7. Баталгаагүй шуудангаар илгээсэн бичиг баримт алдагдсан  тохиолдолд ЭСЯ хариуцлага хүлээхгүй болно.