Copyright © 2021, Embassy of Mongolia in Brussels |
Дэлхийн гаалийн байгууллага
Монгол улс ДГБ-ын гишүүн орон болсноор уг байгууллагын тулгуур Конвенциуд болох Барааг кодлох, тодорхойлох тухай Конвенцид 1993 онд, Барааг түр хугацаагаар нэвтрүүлэх тухай Станбулын Конвенцид 2002 онд, Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай Киотогийн Конвенцид 2006 онд тус тус нэгдэн орсон. Энэ хугацаанд Дэлхийн гаалийн байгууллагын ээлжит Чуулган, Бүс нутгийн гаалийн дарга нарын бага хурал, Бүс нутгийн холбоо баригч нарын уулзалт, гаалийн зөрчлийн талаар холбоо баригч нарын уулзалт, Азийн Хөгжлийн Банкны Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн уулзалтуудад идэвхтэй оролцож ирсэн. |