Элчин сайд Л.Болд шагнал гардуулав

Монгол Улсын хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр шагнуулсан Доржпаламын Ундармаа, спортын салбарт “туялзуур сэлэм”-ийн төрөлд гаргасан амжилтаараа олон улсын хэмжээний мастерийн болзол хангасан Юндэндоржийн Ариунзаяа нарт эрх бүхий байгууллагуудаас олгосон цол тэмдэгийг Элчин сайд Л.Болд өнөөдөр гардуулав. Элчин сайд Л.Болд ажлын үр дүн, ур чадвар, хөдөлмөрөө үнэлүүлж шагнал, цол авсан иргэдэд цаашдын ажил, хөдөлмөрт нь улам их амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.