Иргэдийн анхааралд

Ковид-19 цар тахалтай тэмцэх асуудлаарх Бельгийн Засгийн газрын дэргэдэх Зөвлөлдөх хороо 2 дугаар сарын 11-ний өдрийн Баасан гарагт хуралдаж, улс орон дахь цар тахлын нөхцөл байдлыг хэлэлцэн, цагийн байдлыг 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн шаргал түвшинд шилжүүлэхээр тогтож, доорх шийдвэрүүдийг гаргав. Үүнд: Нийтийн хоолны үйлчилгээ: • Нийтийн хоолны газруудын үйлчилгээний цагийн хуваарь, үйлчлүүлэгчдийн тоо, ширээнд сууж үйлчлүүлэх зэрэгт тавьж байсан хязгаарлалтуудыг цуцална. • Үйлчлэгч нар л амны хаалт зүүнэ. • Шөнийн үйлчилгээг хүчин чадлынхаа 70%-д хүртэл үзүүлж болно. Арга хэмжээ: • Дотор танхимд болон гадаа ил агаарт зохион байгуулах нийтийг хамарсан бүхий л арга хэмжээг зөвшөөрнө. • Дотор танхимд зохион байгуулж буй арга хэмжээнд оролцохдоо амны хаалт зүүнэ. • Дотор танхим болон гадаа ил агаарт зохион байгуулж буй арга хэмжээнд ажиллаж буй үйлчилгээний хүмүүс амны хаалт зүүнэ. • 50 хүртэл хүн оролцох, дотор танхимд зохион байгуулах болон 100 хүртэл хүн оролцох гадаа ил агаарт зохион байгуулах нийтийн арга хэмжээнд оролцохдоо вакцинд хамрагдсан гэрчилгээг үндэслэн үйлчлүүлнэ. • Тусгай нөхцлүүдийг хангасны үндсэн дээр 200 хүртэл тооны хүн оролцуулах нийтийн арга хэмжээг зохион байгуулж болно. • Хурим болон оршуулгын арга хэмжээг одоо мөрдөж байгаа шаардлагыг хангасны үндсэн дээр зохион байгуулж болно. Агааржуулалт: • Дотор танхимыг тогтмол сайтар агааржуулж байхыг зөвлөв. Нэг хүнд нэг цагт 18 m³ цэвэр агаар ноогдохоор өрөө танхимыг тогтмол агааржуулна. Зайнаас ажиллах: • Заавал зайнаас ажиллах шаардлагыг цуцлаж байгаа хэдий ч аль болохоор үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Дэлгүүрээр үйлчлүүлэх: • Иргэд дэлгүүрээр үйлчлүүлэх болон дэлгүүрийн ажиллах цагийн хуваарьт тавьж байсан хязгаарлалтыг цуцлав. Амны хаалт: • 2 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 12-оос доош насны хүүхдүүд маск зүүхгүй байж болно. 12-оос дээш насны иргэд амны хаалт заавал зүүнэ. Зорчих, аялах зохицуулалт: • Бельгид байнга оршин суудаггүй гадаадын иргэд зорчиж ирэхдээ вакцинд хамрагдсан гэрчилгээ, тест өгсөн сөрөг гэрчилгээ, Ковид-19 вирусээр өвдөөд эдгэрсэн тухай гэрчилгээтэй байх шаардлагатай. Эрсдэл ихтэй улс орноос ирж байгаа болон аяллын зорилгод нь тавьж буй одоогийн хязгаарлалтууд хүчин төгөлдөр үйлчилнэ. • Вакцины анхны болон хоёрдугаар тун тариулсан иргэдийн вакцины гэрчилгээ 270 хоногийн хүчинтэй. Нэмэлт тун тариулсан бол вакцины гэрчилгээ байнгын хүчинтэйд тооцохоор тогтсон байна. • Түргэвчилсэн тест 24 цаг, PCR тест 72 цагийн хугацаанд хүчинтэй. Түргэвчилсэн тестийн хувьд Европын Холбоонд хүлээн зөвшөөрсөн тестүүд хүчинтэй.